ЕРӨӨ СУМ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, 2024 ОНЫ АВАРГУУДАА ТОДРУУЛЖ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17 дугаар жарны Хөхөгчин хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж аймаг, сумын Засаг даргын гарын бэлгээ гардуулан өглөө.
1. Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор:
Дашравдангийн Төмөр-Очир
2. Худалдаа үйлчилгээний салбарын тэргүүний ажилтан тэмдэгээр:
Хүрэлбаатарын Лида
3. Хүнс, хөдөө аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр:
Рагчаагийн Анхтуяа
Дүгэрхүү Одбаатар
Сайнжав Пүрэвдорж
4. Мал эмнэлгийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн медалиар:
Сергейн Баасансүрэн
5. Монголын Залуучуудын Холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” тэмдэгээр: Жаргалын Оюунтүлхүүр нар шагнагдсан бол,
2024 ОНЫ ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД:
1. Сумын аварга малчин – “Дансран ПҮРЭВТОГТОХ”
“Намсрайн БАДАМСҮРЭН”
“Батсуурийн ӨЛЗИЙ-ОРШИХ”
“Аят БАКЫТЖАН”
2. Сумын аварга тариаланч”- “Сүхсүрэнгийн НЯМСҮРЭН”
3. Сумын шилдэг өрхийн үйлдвэрлэгч-“ Түмэнжаргалын Батсайхан, Дамдинжавын ЭРДЭНЭЧИМЭГ”
4. Сумын аварга ногоочин- “Дашдондогийн БАТЧИМЭГ”,
“Жигжидсүрэнгийн БЯМБАСҮРЭН
5. Сумын аварга фермер – “Одмандахын ЧИНЗОРИГ”
6. Худалдаа үйлчилгээний салбарын аварга ажилтан- “Хүрэлбаатарын ЛИДА”
7. Эрүүл мэндийн салбарын аварга ажилтан- “Аюушхүү ГАНДАРЪЯА”
8. Боловсролын салбарын аварга ажилтан- “Монхор АЛТАНЦЭЦЭГ”
9. Төрийн үйлчилгээний аварга ажилтан- “Батжаргалын ГАНТУЯА”
10. “Шилдэг сурагч “11б ангийн сурагч-” Энхтуяагийн МИЧИДМАА
11. “Тэргүүний хамт олон”- Ц.Уртнасан даргатай “ТӨГӨЛДӨР-ЕРӨӨ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
12. Шилдэг спортын холбоо- Д.Алтантулга тэргүүнтэй “ХАН БУУРАГЧИНГИЙН МЭРГЭД” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага
СУМЫН АЛДАРТ УЯАЧААР:
1. Дагвасүрэнгийн ОТГОНТӨГС
2. Энхбаатарын ТОДБАЯР
3. Энхбаярын Баянмөнх нар тус тус шагналаа гардан авлаа.
Суманд үйл ажиллагаа явуулдаг газар тариалан, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ойн сан нийт 64 аж ахуй нэгж, нөхөрлөлүүд 572 ахмад, өндөр настанууддаа хүндэтгэл үзүүллээ.