“Төрийн албаны шинэтгэл-Сэлэнгэ аймагт” аяны хүрээнд Ерөө бүсийн санхүүгийн алба, төсөвт байгууллагын нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны Салбар зөвлөлөөс хамтран “Төрийн албаны шинэтгэл-Сэлэнгэ аймагт” сарын аяны хүрээнд Төсвийн тухай хуулийг дагаж гарсан журмын хэрэгжилтийг хангах, төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг системтэйгээр үр дүнтэй явуулах, алдаа зөрчлийг арилгах, төсвийн зарцуулалтын хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх зорилгоор Ерөө бүсийн санхүүгийн алба, төсөвт байгууллагын нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.