АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮН, АЗДТГ-ЫН БҮС, ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭСИЙН ДАРГА Я.МӨРӨНГӨӨР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЕРӨӨ СУМАНД АЖИЛЛАЛАА.


Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын барилгын Улсын ахлах байцаагч Б.Гэрэлмаа, хяналтын Улсын байцаагч Т.Мөнхтүвшин, “Барилга захиалагч”ОНӨААТҮГ-ын дарга Номин нар ажиллаж 2025 оны хөрөнгө оруулалтын үр дүн, 2025-2026 оны төв суурингийн болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж, “Инженерийн байгууламж шинээр барих” ажлын явцад хяналт, шалгалт хийлээ.