Засгийн газрын 2025 оны 01 сарын 02 ний 02 дугаар тогтоол
Энэ удаагийн Засгийн газрын тогтоолоор төрөөс шимтгэлийг нь 1 хувиар төлдөг байсан 0-18 насны 1.3 сая хүүхдийн, мөн шимтгэлээ өөрсдөө хариуцаж төлдөг малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, оюутан нарын 1 хувийн шимтгэлийн хэмжээг 2 хувь болголоо.
( хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хувиар)
Ингэснээр эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүх иргэд, хамгийн багадаа 2 хувиар шимтгэлээ төлдөг боллоо.
2023 оны мэдээллээс харахад албан секторынхон нийт даатгуулагчдын 24 хувийг эзэлж, сангийн орлогын 70% бүрдүүлж, зарлагын 14 орчим хувийг хүртдэг.
Харин төрөөс хариуцаж шимтгэлийг төлдөг 2.2 сая иргэд нийт даатгуулагчийн 71% эзэлж, сангийн орлогын 27.4%, сангийн зарлагын 77% хэрэглэж байна.
Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль анх гарахдаа албан секторын төлөх шимтгэл 1994-2007 оны хооронд 6 хувь байлаа.
Бидний мэдэх өндөр хөгжилтэй орнуудад 10 орчим хувь байдаг.
Төрөөс болон өөрсдөө шимтгэлээ хариуцаж төлдөг иргэдийн хувьд Засгийн газрын тогтоолоор сард төлөх мөнгөний хэмжээг тогтоож ирсэн байдаг бөгөөд миний олж мэдсэнээр 1997 – 2015 оны хооронд 200₮- 670₮ хүртэл нэмэгдсэн байдаг. Харин 2016 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй яг уялдуулж нэмж иржээ.