Анхааруулга мэдээ

2024-12-05
2024 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн мэдээгээр Орхонтуул бага эрсдэлтэй, Баруунбүрэн, Хушаат, Түшиг, Сайхан, Цагааннуур, Сант, Орхон, Ерөө, Хүдэр сумдын нутгаар дунд зэргийн эрсдэлтэй, Сүхбаатар, Баянгол, Жавхлант, Шаамар, Алтанбулаг, Мандал, Зүүнбүрэн сумдын нутгаар их эрсдэлтэй байхаар байна. Цаашдаа хүйтний эрч чангарч, ахиу хэмжээний цас орвол өвөлжилт хүндрэхээр байна.
🌬️🌬️🌬️Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашигладаг.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн УЦУОШТөв

© 2024 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency