МЭДЭГДЭЛ
Ерөө сумын Хонгорын ам нэртэй газар ойн санг гэрээгээр эзэмшдэг “Тэба гацуур” ХХК нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 123 дугаар тогтоолоор арчилгааны огтлолтоор хэрэглээ 80м3 , түлээ 13м3 хуваарийг тус тус ойн менежмент төлөвлөгөөнийхөө дагуу авсан бөгөөд мод бэлтгэлийн ажлаа хуулийн хүрээнд холбогдох албан хаагчдын хяналттайгаар гүйцэтгэсэн байна. Үүссэн нөхцөл байдлын хүрээнд хуулийн дагуу албан хаагчид ажиллаж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд соёлтой байж өөрийн үзэл бодлоор хэн нэгэн албан хаагчийн ажил, нэр төрд халдахгүй байхыг мэдэгдэж байна. Мөн асуудлын мөрөөр тодруулж, танилцах хүсэлтэй зүйл байгаа бол албан ёсоор хандаарай.