Анхааруулга
Өчигдөр буюу 04.06-ны өдөр Бугант тосгоны Хожуултын давааны орчим шар өвс шатсан 1 удаагийн дуудлага ирж алба хаагчид, иргэд болон ААНБ шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог.
Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлээрэй.