ЗГ-ын Бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн ЕРӨӨ сумын иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг нь сонсох уулзалт өнөөдөр /2023-03-31/ боллоо.
Ерөө сум нь 1924 онд анх Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газарт байгуулагдаж байсан бөгөөд 100 жилийн түүхтэй сум юм.
7,100 гаруй иргэнтэй, 3 багт засаг захиргааны нэгж нь хуваагддаг. Иргэнээ дэмжиж, хамтдаа хөгжье уриатайгаар газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлсэн шилдэг сумдын нэг.
Баруун урд хэсгээрээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, урд хэсгээрээ Төв аймгийн Мөнгөнморьт сумтай, зүүн урд хэсгээрээ Хэнтий аймаг, зүүн хэсгээрээ Орос улстай, хойд талаараа Хүдэр, Алтанбулаг сумдтай, баруун талаараа Дархан-Уул аймаг болон Жавхлант сумтай хиллэн оршдог онцлогтой.
Ерөө суманд 17 ААН, 12 иргэн нийт 23430.66 га эргэлтийн талбайг газар тариалангийн чиглэлээр ашиглаж, жилд дунджаар нийт талбайн 60-70% хувьд тариалалт хийхээс гадна салхины элэгдлээс хамгаалан хөрсийг аль болох бага хөндөн химийн болон механик уринш боловсруулалтыг жил бүр сэлгэн хийснээр га талбайгаас 12,2-17,8 цн ургац тогтмол хураан авч байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд улсад нийлүүлж буй улаан буудайн ургацын 5-10% хувийг бүрдүүлдэг.
ЕРӨӨ СУМЫН ИРГЭДИЙН ОНЦЛОХ САНАЛ ХҮСЭЛТЭЭС:
“Сумын хөгжил” инженерийн дэд бүтцийг сайжруулах төслийг дэмжих
ЗДТГ-ын байрны засвар шинэчлэл болон иргэдэд хүрч үйлчлэх туулах чадвар сайтай автомашинтай болох
Боомтын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх
Өрхийн үйлдвэрлэлийг олон талаар дэмжих
Сумын спорт төвд фитнесс клуб нээх санхүүжилтыг дэмжих
Тэтгэврийн зөрүүтэй байдлыг арилгах
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газрын маргааны асуудал зэрэг асуулт, саналуудаа нээлттэй илэрхийлж тодорхой хариултуудаа авлаа.