Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс сумдын төрийн албан хаагчид болон иргэдэд цахим ур чадвар олгох сургалтыг зохион байгууллаа.

2024-02-29

Сэлэнгэ аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс сумдын төрийн албан хаагчид болон иргэдэд цахим ур чадвар олгох сургалтыг Ерөө суманд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ⏱15.00 цагт зохион байгуулна.
Энэхүү сургалт нь:
🔸Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээлэл
🔸Төрийн нийтлэг системүүд
🔸Цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдал
🔸Тоон гарын үсэг түүний хэрэглээ
🔸Цахим орчин дахь хүүхэд хамгаалал
🔸Хувь хүний хөгжил сэдвийн хүрээнд явагдана.
Иргэд, төрийн албан хаагчид ТА БҮХЭН идэвхтэй хамрагдана уу.

© 2024 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency