МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭ АНГИ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2024-10-25

         БНСУ-ын Жэжү тусгай мужийн боловсролын газрын “Боловсрол солилцоо хамтын ажиллагаа болон сургалтын орчныг сайжруулах нь” төслийн хүрээнд хандивлаж буй шинэ ангийг Сэлэнгэ аймгийн Eрөө сумын Т.Бямбаагийн нэрэмжит EБС-д нээлээ.

          Шинэ ангийн нээлтийн үйл ажиллагаанд Жэжү тусгай мужийн боловсролын газрын баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж оролцсон бол угсралт, холболтын ажлыг “Мэксим консалтинг” ХХК хийж гүйцэтгэлээ. Энэхүү шинэ цахим ангийг түшиглэн мэдээллийн технологи, үндэсний хэмжээний Eduten, Pearson хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна мэдээллийн технологийн чиглэлээр бүсийн сургуулиудад туршлагаа түгээн дэлгэрүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдад цахим хичээлийг ашиглан хүүхдээ суралцахад туслах, цахим платформыг хэрэглэн хүүхдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагааг хянах, мэдээлэл авахад дэмжлэг болох зэргээр сургалтын үйл ажиллагаанд ашиглах боломж нөхцөл бүрдэж байна.

          Хүүхэд багачуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан дэмжиж ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Шинэ мэдээ

© 2025 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency