ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий 2025 оны I улирлын ерөнхий шалгалт өнөөдөр өглөөний 08:30 цагт 78,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ удаа Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр нийт 114 иргэн бүртгүүлсэн бөгөөд эхний ээлжид 28 иргэн хамрагдахаас 22 иргэн хамрагдаж байна. Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг өнөөдөр 4 ээлжээр зохион байгуулан явуулна.
Нийт шалгуулагчдадаа амжилт хүсье.