УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
2024 оны ажил үйлсээрээ манлайлан “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Ерөө сумын “Ачит буурагчин” ХХК-ийн хамт олонд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар шагналыг гардуулан өглөө.
“Ачит Буурагчин” ХХК нь 2008 онд улаанбуудай тариа тариалах чиглэлээр 545 га эргэлтийн талбайтай байгуулагдаж байсан бол өдгөө Ерөө, Жавхлант сумдад нийт 754.5 га эргэлтийн талбайтай, үндсэн болон туслах 8 ажилтантайгаар улаанбуудай тариалан тасралтгүй 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлж Улсын аварга тариаланч хамт олон болсон явдалд дахин баяр хүргэж Хошой аварга болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.