Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Улсын аварга малчин С. Түмэн-Өлзийгийнх Улсын хошой аварга болж, шагналыг нь гардууллаа.

2025-02-25
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Улсын аварга малчин С. Түмэн-Өлзийгийнх өнөө жил Улсын хошой аварга болж, шагналыг нь гардууллаа. Тэрбээр бага наснаасаа эхлэн эдүгээ 38 дахь жилдээ мал маллаж байна. Малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд герефорд үүлдрийн бух, Сэлэнгэ үүлдрийн 80 гаруй үхэр болон баяд, Говь Гурвансайхан үүлдрийн хуц, ухнаар мал сүргээ сэлгэн үржүүлжээ.
Хошой аварга малчин С. Түмэн-Өлзий жилд 6,7 тонн мах, 1,2 тонн ноос, 35 кг ноолуурыг зах зээлд бэлтгэн борлуулж, 132 сая төгрөгийн орлого олж, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.
С. Түмэн-Өлзийгийн гэр бүл бусдыг мал маллах арга ухаанд сургаж, тусалж дэмжин, 10 гаруй өрхийг малжуулжээ.
Малчин түмний минь ажил үйлс улам өөдөө дэлгэрч, буянт мал сүрэг нь өсөж үржих болтугай.

Шинэ мэдээ

© 2025 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency