“Алдарт эх” I, II зэргийн одонгоор шагнуулах эхчүүдийн анхааралд:

2025-02-12
“Эхийн алдар” одонгоор шагнуулах эхчүүд дараах материалыг бүрдүүлж 2025 оны 03 дугаар сарын 09-ны дотор харьяа багтаа ирүүлнэ үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет
2. Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, эсхүл түүний лавлагаа
3. Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа багийн Засаг дарга, эсхүл эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
4. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа
5. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар түүний лавлагаа
1.”Эхийн алдар” одонгоор дараах эхийг шагнана.
Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор
Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор
“Эхийн алдар” одонгоор шагнагдах эхийн бага хүүхэд тухайн жилийн 05 дугаар сарын 01–ний өдөр буюу түүнээс өмнө нэг нас хүрсэн байна.
“Эхийн алдар” одонгоор шагнагдах эхийн хүүхдийн тоонд дараах тохиолдлыг хамруулж болно.
Гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан хүүхдийг
Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг
“Эхийн алдар” одонгоор шагнагдсан эх хүүхдээ үрчлүүлсэн тохиолдолд тухайн хүүхдийг одонгийн болзолд дахин хамруулахгүй.

Шинэ мэдээ

© 2025 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency