Засгийн газрын 2025 оны 01 сарын 02 ний 02 дугаар тогтоол

2025-01-16
Энэ удаагийн Засгийн газрын тогтоолоор төрөөс шимтгэлийг нь 1 хувиар төлдөг байсан 0-18 насны 1.3 сая хүүхдийн, мөн шимтгэлээ өөрсдөө хариуцаж төлдөг малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, оюутан нарын 1  хувийн шимтгэлийн хэмжээг 2 хувь болголоо.
( хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хувиар)
Ингэснээр эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүх иргэд, хамгийн багадаа 2 хувиар шимтгэлээ төлдөг боллоо.
2023 оны мэдээллээс харахад албан секторынхон нийт даатгуулагчдын 24 хувийг эзэлж, сангийн орлогын 70% бүрдүүлж, зарлагын 14 орчим хувийг хүртдэг.
Харин төрөөс хариуцаж шимтгэлийг төлдөг 2.2 сая иргэд нийт даатгуулагчийн 71% эзэлж, сангийн орлогын 27.4%, сангийн зарлагын 77% хэрэглэж байна.
📌 Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль анх гарахдаа албан секторын төлөх шимтгэл 1994-2007 оны хооронд 6 хувь байлаа.
Бидний мэдэх өндөр хөгжилтэй орнуудад 10 орчим хувь байдаг.
📌 Төрөөс болон өөрсдөө шимтгэлээ хариуцаж төлдөг иргэдийн хувьд Засгийн газрын тогтоолоор сард төлөх мөнгөний хэмжээг тогтоож ирсэн байдаг бөгөөд миний олж мэдсэнээр 1997 – 2015 оны хооронд 200₮- 670₮ хүртэл нэмэгдсэн байдаг. Харин 2016 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй яг уялдуулж нэмж иржээ.
📌 2025 онд бүх даатгуулагч хамгийн багадаа 2 хувиар шимтгэл төлөх, мөн 04 сарын 01 нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000₮ болж байгаа нь ЭМДСанд нэлээд дэм болох байхаа.

Шинэ мэдээ

© 2025 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency