ЕРӨӨ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ “ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН УУШГИНЫ ЗӨӨВРИЙН ДИЖИТАЛ РЕНТГЕН АППАРАТТАЙ БОЛЛОО.
Ерөө сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад зориулан 100 сая төгрөгийн батламжийг аймгийн Засаг дарга Л.Лхагвадорж гардуулж хэрэгжилтийг хангуулахаар төсвийг 2024.09.23 өдрийн Аймгийн ИТХ-ын 180 дугаар тогтоолоор баталсан. Тус ажлын хүрээнд аймгийн төсвийн хөрөнгө оруулалт 97,5 сая төгрөгийн өртгөөр “Хиймэл оюун ухаанд суурилсан уушгины зөөврийн дижитал рентген аппарат”-ыг “Мэйжик мед” ХХК 100% нийлүүллээ.