Ерөө сумын багш нар төрөлжсөн хичээлийн улсын олимпиадуудад амжилттай оролцож байна.
Улсын физикийн XXXVI дахь удаагийн олимпиадын 2-ын даваа Сүхбаатар сумын 1-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Ерөө сумын Т.Бямбаагийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлийн багш Самбаллхүндэвийн Самданжигмэд түрүүлж АЛТАН медаль, Монхорын Алтанцэцэг гутгаар байрыг эзэлж ХҮРЭЛ медаль хүртлээ. Мөн Мэдээллийн технолгийн хичээлийн төрөлд С.Самданжигмэд багш МӨНГӨН медаль хүртсэн амжилтуудыг үзүүллээ.
Багш нартаа халуун баяр хүргэж, улсын олимпиадын III даваандаа амжилттай оролцохын хүсье.