МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО ЭХЛЭХЭД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2024-12-07
2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
🇲🇳🇲🇳🇲🇳Түүхэн мэдээллээс дурдвал, Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм.
📌📌📌Малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой.
Мал тооллогын 2023 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 64.7 саяд хүрсэн билээ.
📢📢📢Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.

© 2024 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency