Анхааруулга

2024-04-07
Өчигдөр буюу 04.06-ны өдөр Бугант тосгоны Хожуултын давааны орчим шар өвс шатсан 1 удаагийн дуудлага ирж алба хаагчид, иргэд болон ААНБ шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
‼️Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог.
‼️Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
✅Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
✅Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
✅Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
✅Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
✅Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
✅Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
✅Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлээрэй.

Шинэ мэдээ

© 2025 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency