“Хоршоологчдоос хотынхондоо” уриан дор “Өвлийн идэш-2024” арга хэмжээг зохион байгуулагдана.

2024-12-12
Дархан-Уул аймгийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулсан махны хангамжийн тогтвортой байдлыг хангах, орон нутгийн малчид, хоршоологчдын малын махыг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор “Өвлийн идэш-2024” арга хэмжээ 12-р сарын 13, 14,15-ны өдрүүдэд Залуучууд театрын гадна “Найрамдал” талбайд зохион байгуулахаар боллоо.
Энэ үеэр гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл малын мах, сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ, шинэ ургацын улаан буудайн гурил зэргийг худалдан борлуулна.

© 2024 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency