ХУВАНЦАР САВНААС ТАТГАЛЗЪЯ
Хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэсээр байх уу ???
Хуванцар саван дээрх тэмдэглээний ялгааг та мэдэх үү ???
Та өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хүнсний зориулалтын тэмдэглэгээтэй хуванцар савыг хэрэглэхийг зөвлөж байна.
Хуванцар саванд агуулагдсан бодисууд нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэйг та мэдэх үү ???
Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4 дахин, айраганд 4,4 дахин их бөгөөд худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44,9 хувь нь хуучин сав байгааг Эрүүл мэндийн яам анхааруулж байна