Тэтгэвэр авагчдын анхааралд:

2024-01-06
Нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай үзүүлэх, тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлтийг тэтгэвэр авагч, иргэдийг нийгмийн даатгалын хэлтэст биеэр ирүүлэхгүйгээр хүлээн авах, тэтгэврийн өөрчлөлтийн мэдээллийг ил тод байлгах зорилгоор http://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login сайтаар тэтгэвэр авагчийн тэтгэвэр өөрчлүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах, баталгаажуулах боломжийг бүрдүүллээ.
• 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлт ирүүлсэн тэтгэвэр авагчийн тэтгэврийг өөрчлөн тогтоож 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгох
• 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлт ирүүлсэн тэтгэвэр авагчийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасан хугацааг баримтлан шийдвэрлэх
• Тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодох дараалсан 5 жилийн цалин хөлсийг анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан 6 эсхүл 7 жилийн цалин хөлснөөс, түүнчлэн тэтгэвэр тогтоолгосны өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль өөрт ашигтай 5 жилийн цалин хөлснөөс сонгон өөрчлөн бодох боломжтой юм.

© 2024 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency