АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2024-12-12

     Аймгийн ИТХ, ЗДТГ-аас Авлигатай тэмцэх газартай хамтран “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль”-ийн үр дүнд шинээр бүрэлдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Төлөөлөгчдөд Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах сургалтыг зохион байгуулж байна.

     Сургалт арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагуудаас Төлөөлөгчдөд хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллахад шаардлагатай мэдээ мэдээллийг өгнө.

© 2024 он. Албан ёсны вэб сайт – Ерөө сум Сэлэнгэ аймаг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency