“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар -2024”, Хүнс, хөнгөн үйлдвэрийн үзэсгэлэн, “Шилмэл мал” үзэсгэлэн, “Үржлийн малын дуудлага худалдаа”-нд Ерөө сумын мал аж ахуй эрхлэгчид амжилттай оролцлоо.
Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар -2024”, Хүнс, хөнгөн үйлдвэрийн үзэсгэлэн, “Шилмэл мал” үзэсгэлэн, “Үржлийн малын дуудлага худалдаа” Төвийн бүсийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн тариаланчид, төмс хүнсний ногоо эрхлэгчид, малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо. Ерөө сумаас махны чиглэлээр Суффолк эм хонь тэргүүн байр, ноосны чиглэлээр Ерөө эм хонь 1, 3-р байр, Ерөө хуц 2-р байр тус тус эзэлсэн байна.