Ерөө сумын Засаг даргыг батламжиллаа.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 66 дугаар зүйлийн 66.1, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоол, сумын ИТХ-ын тогтоолыг тус тус үндэслэн Ерөө сумын Засаг дарга Э.Одгаравын батламжийг гардуулан өгч, төрийн залгамж чанарыг хадгалан төрийн албаны тасралгүй байдлыг хангаж үүрэгт ажилд нь орууллаа.