“Уулзварын гүдгэр толь” 12 ширхэгийг эрсдэл бүхий цэгүүдэд байршууллаа.
Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б.Оюунцэцэг, Р.Мэндбаяр, Ц.Мөнхөө, Т.Лхагвасүрэн багштай 1992 оны 8а,б анги, 1994 оны 10а ангийн хамт олноос гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сумын төвд үзэгдэх орчин хязгаарлагдмал, эрсдэл учирч болзошгүй байршлуудад 1,500,000 төгрөгийн үнэ бүхий “Уулзварын гүдгэр толь” 12 ширхэгийг байрлууллаа. Толь байрлуулах тулгуур төмрийн санхүүжилт 774,0 мян төгрөгийг “Бидний бахархалт Ерөө нутаг” ТББ-аас санхүүжүүлж, иргэн Б.Отгонхишиг Дархан хотоос тулгуур төмөрийг үнэгүй тээвэрлэн хамтран ажилласан байна. Тус ажлыг гардан гүйцэтгэсэн ангийн төлөөлөл Д.Хэрлэн, Ж.Эрдэнэбилэг, Б.Баярсайхан, Х.Батдэлгэр нарт талархал илэрхийлье.