МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧИДИЙН АНХААРАЛД

2024 оны 01 дүгээр сарын 02-ны 20 цагаас 01 дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бүх сумдын нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

2024 оны 01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 08-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

4-нд шөнөдөө ихэнх сумдын нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр байна. Агаарын температур шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

Share on facebook
Share on twitter
Share on telegram