Сэлэнгэ аймаг Япон Улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Шизуока мужийн Газар тариалангийн судалгааны төвийн эрдэмтэн, мужийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд 6.24-6.27-ны өдрүүдэд Сүхбаатар, Баянгол, Шаамар, Зүүнбүрэн, Eрөө сумдын газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч “Шанд дов” ХХК, “Бялхам ивээл” ХХК, “Сэлэнгэ таван хайрхан”, “Ургац Eрөө” хоршооны үйл ажиллагаатай танилцаж, хүлэмжийн тариалан эрхлэгч ногоочдод сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Share on facebook
Share on twitter
Share on telegram