Ерөө сумын 2023 оны 01 сарын тайлан мэдээ

СЭЛЭНГЭ АЙМАГ ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ

2023-01-25                                                                                                   

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

Засаг даргын А захирамж 8, Б захирамж-7, Засаг даргын албан тоот -40, ЗДТГ-ын А тушаал-1, Б тушаал – 3, албан тоот 9 гарсан байна.

Дээд байгууллагаас 66 албан бичиг ирсэн ба түүнээс 25 хариутай, хугацаанд нь явуулсан 19, хугацаа болоогүй бичиг 6 байна. Засаг даргад ирсэн өргөдөл гомдол 3 байна.

Иргэний улсын бүртгэлд бүртгэсэн чиглэлээр:

2022 оны 12-р сарын 25-наас 2023 оны 01-р сарын 24-ны хооронд Шинэ төрсөн 9, Шинээр гэр бүл болсон 1, шилжин ирсэн 8, нас барсан 2 иргэний нотлох баримтыг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж 15 иргэнд төрсний, гэрлэсний, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа олгож 2007, 1998, 1978 онуудад төрсөн 2023 онд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой 16, 25, 45 настай нийт иргэдийг судалгаагаар гаргаж 9 иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэж тухай бүр цахимжуулан баталгаажуулж, 20  иргэнд иргэний үнэмлэхийг олгож энэ сард 4 иргэнийг харьяалал харгалзахгүй бүртгэл хийн, 45 иргэнд тоон гарын үсэг олгосон.

Төсөв санхүүгийн ажил үйлчилгээний чиглэлээр

Орон нутгийн төсвийн орлого  1-р сарын 24-ны байдлаар 391627,5 мянган төгрөгийн татварын болон татварын бус орлого орохоос 309515,3 мянган төгрөгийн орлого орж төлөвлөгөө 79,03% ийн биелэлттэй  байна.

Аймагт төвлөрүүлэх орлого болон Төсөвт байгууллагуудын 2023 оны сар улирлын хуваарийг хийж Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэн ажилласан. Одоогоор зарлагын гүйлгээ гараагүй байна.

Төсвийн сар улирлын хуваарийн дагуу ИТХ, ЗДТГ, болон бусад байгууллагуудын 1-р сарын санхүүжилтэд 471794,5 мянган төгрөгийг олгож ажиллалаа.

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар улсын төсөвт 4,402,561.7 төгрөг,  аймгийн төсөвт 197,391,036.9 төгрөг, сумын төсөвт  116,612,016.5 төгрөг,  нийт 318,405,615.1 төгрөгийн  орлого оруулсан.

2023 оны 01 дүгээр 10-ны дотор etax.mta.mn буюу нэвтрэлтийн нэгдсэн системд НӨАТ-ын тайлан ирүүлэх 25 ААН,  хувиараа хөдөлмөр эрхлэгч 2 иргэн  тайлангаа ирүүлж,  тайлангийн ирц 100% хангагдсан.

Хөдөө аж, ахуйн чиглэлээр:

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, хүнсний аюулгүй байдлыг байдлыг хангах ажлын хүрээнд төрийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх хувийн хэвшлийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малчин, мал бүхий өрх бүрд үйлчилгээ үзүүлэх  нэгтгэл товчоог баталгаажуулан мал эмнэлгийн газарт хүргүүлсэн.  

Мал эмнэлгийн нэгдсэн системийн шинэчлэл болон мал, амьтны “бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх” тухай сэрэмжлүүлгийг цахимаар түгээж, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх идэвхгүй тандалтыг 10 өрхөөс авсан.

Мал амьтны гарал үүслийн гэрчилгээ 64 бичигдсэн байна.

Газар тариалан:

Урьдчилсан байдлаар 2023 онд 15 аж ахуй нэгж, 7 иргэн 12767 га талбайд үр тариа тариалахаар төлөвлөж, шаардагдах улаан буудайн үрийн нөөцийн судалгааг  ХХААГазарт хүргүүллээ.

            Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй 10 төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгох ажлын хүрээнд 01-р сарын байдлаар 2 ногоочин урамшууллын хүсэлтээ илгээсэн байна.

2022 онд үр тариа тариалсан 17 ААНэгж,  6 иргэний нийт 18279 тн улаан буудайн борлуулалт 90 хувьтай байна. Мөн энэ сард улаан буудайн  борлуулалт хийсэн 5 ААНэгж, 2 иргэн газар тариалангийн цахим программаар дамжуулан урамшууллын хүсэлтээ илгээсэн байна.

Жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр:

Чанаргүй зээлийн ангилалд орсон 2011-2019 оны зээлдэгч, графикийн дагуу зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн зээлдэгч нартай утсаар холбогдон хяналтын карт, тэмдэглэл хөтлөн ажиллалаа. Тайлант хугацаанд 2 зээлдэгч зээлээ бүрэн барагдуулж, хугацаа дуусаагүй боловч чанаргүй зээлийн ангилалд орсон 2 зээлдэгчийг хэвийн ангилалд шилжүүлсэн.

Ерөө суманд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 25 аж ахуй нэгж, иргэнд  аймгийн Засаг даргын 2023 оны А/02 дугаартай “Согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” захирамжийг хүргүүлж, шаардлага хангасан 1 хүнсний дэлгүүрт Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгосон.

Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “Цагаан сар-2023”  үзэсгэлэн худалдаанд “Бугант эх” хоршоог оролцууллаа.

Нийгмийн бодлогын ажил үйлчилгээний чиглэлээр:

Хамтарсан баг 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталж  108 утсанд ирсэн 1 дуудлагад  кэйс үүсгэн ажиллаж байна.  

Ерөө сумын Засаг даргаар батлуулсан 2023 оны 01 сарын 14-ний өдрийн 01 дугаартай удирдамжийн дагуу Хамтарсан багийн гишүүд Тавин багийн архины хамааралтай 4, бүлэг бөөгнөрөл үүсгэж архи согтууруулах ундаа хэрэглэдэг 3 өрх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 20 хүүхдэд хяналт тавьж эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиллалаа.

“Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран “Сайн аав”, “Өсвөр насны хүүхдүүд” сургалтыг тус тус зохион байгуулж 30 аав, ЕБСургуулийн 10-12 дугаар ангийн 45 хүүхдийг хамрууллаа.

Нийгмийн халамжийн чиглэлээр тэтгэвэр тэтгэмжийг 1691 иргэнд 176417497 төгрөг олгосон.  Нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч 6 байгууллага, сайн дурын 84 даатгуулагч, ЭМД-ын шимтгэлд 35 даатгуулагчийн  нийт 320504,7 мянган төгрөг төвлөрүүлээ.

Шинээр  сайн дурын даатгалд  8 даатгуулагч шинээр хамрагдсанаас малчин 3, ажил хөдөлмөр эрхлээгүй 5 иргэн гэрээ байгуулсан.

Байгаль орчны хяналтын чиглэлээр:

Ерөө сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06 өдрийн 01 дугаартай удирдамжийн хүрээнд Ерөөгийн халуун рашаан орчимд ойн дагалт баялгийн нөөц ашиглах, бусад хуулиудын хүрээнд иргэдийн болон аж ахуй нэгжийн түлээ болон хэрэглээний модны эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавьж, самар түүж бэлтгэх 4 ААНэгж, 56 иргэн жолоочид хуулийн зөвлөгөө өгч, зөвлөн тусалж ажиллалаа.

Ерөө сумын ИТХ-ын 2022 оны 49 дугаартай тогтоол, Сумын Засаг даргын 2022 оны А/18 тоот захирамжийг үндэслэн “Түмэн сарлагтан” ХХК   ЕБСД-ын Ойн ангитай Ерөө сумын ойн сангийн 21-р хэсэглэлийн 3, 4-р ялгаралд 5,0 га талбайд арчилгааны огтлолтын нарс 85 м3, цэвэрлэгээний огтлолтын нарс 105м3, түлээ 70м3 , цэвэрлэгээний ажлын 270м3,  түлээ 27м3 мод бэлтгэх гэрээ байгуулсан.

Газар олголтын чиглэлээр:

Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах хүсэлт гаргасан 7 иргэний эрх шилжилтийг хийж, шинэчилсэн кадастрын зургийг гарган, сумын Засаг даргын 2023 оны А/08 тоот захирамжаар Газар өмчлүүлэх захирамжид өөрчлөлт оруулж 1 иргэнд 2853м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлсэн.

Газрын төлбөр төлөлт, ногдуулалтын 974 нэгж талбарын тайланг гарган аймгийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

Эрүүл мэндийн төвийн ажил үйлчилгээний чиглэлээр

Ерөө сумын  хэмжээнд  2023 оны 01 сард жирэмсний хяналтад  37 эмэгтэй  хамрагдаж, 6 эх төрсөн. Жирэмсний хяналтад хамрагдалтын хувь  100%  байна. Жирэмсний эхний 3 сарын хяналт 85 %. 

Нас баралтын үзүүлэлт

Нас баралтын 1 тохиолдол / өвчний улмаас/  бүртгэгдсэн.

Амбулатори стационарийн тусламж үйлчилгээний үзүүлэлт

Эмчийн үзлэг 365 хийгдсэн ба 30 хүн хэвтэн эмчлүүлснээс 19 хүн эмчлэгдэж гарсан.

Түргэн тусламжийн дуудлагын үйлчилгээ

Нийт 142  дуудлага хүлээн авснаас 20,3 хувь буюу 24 тохиолдол нь алсын дуудлага эзэлж  байна.

Иргэдэд ЦДШ, ШЕШ, Биохими /элэгний үйл ажиллагаа, амилаза, вит Д тодорхойлох/, иммунологи, серологи, мазокийн шинжилгээ, вирусын маркер, цэрний шинжилгээ зэрэг шинжилгээ, ЗЦБ болон ЭХО оношлогоо хийж давхардсан тоогоор 639 хүнд  шинжилгээ оношилгоо хийж, онош тодруулан ажилласан.

Биеийн тамир, Соёл урлагийн чиглэлээр:

Ерөө суманд  Сэлэнгэ аймгийн  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан  “АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГ”-ийн тэмцээн зохион байгуулагдаж 10 сумын 17 баг тамирчид оролцлоо.

Соёлын төвд 5 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж 125 иргэнд  соёлыг түгээж ажиллалаа.

Share on facebook
Share on twitter
Share on telegram