Төрөлх сумынхаа 100 жилийн ойг угтаж ололт амжилт, бүтээн байгуулалтаар дүүрэн 2023 оноо бид үдэж байна. Ирж буй 2024 он та бидний хувьд бие сэтгэл нийлж хийж бүтээх, хөдөлмөрлөх, түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх нөр их ажил өрнөсөн он байх болно. Мөн шинэ оноо угтах баярт энэ мөчид ахмад буурлууддаа эрүүл энх, саруул сайхан, дунд үеийнхэн, залуус, багачууддаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж өрх бүрт гэрэл гэгээ, иргэн бүрт баяр жаргал авчрахыг хүсэн ерөөе.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Батмөнхийн СЭРГЭЛЭН