Сэлэнгэ аймаг Ерөө сум

Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх 2039 хүн амтай буриад иргэдийн хүсэлтээр байгуулагджээ. Түүнээс хойш сумын төвийг 1925 онд Карников тосгонд 1953 онд одоогийн Тавинд шилжүүллээ. Тус сумаас 1971 одоогийн Хүдэр сум, 1976 онд Жавхлант сум тус тус бие даан Засаг захиргааны нэгж болон салсан түүхтэй.Тавин, Буурагчин, Бугант гэсэн 3 багийн нийт 1862 өрхөд 6567 хүн амьдардаг. 2 баг нь сумын төвд Бугант тосгон нь сумын төвөөс 75 км зайд байрладаг. Хүн амын 43,1 хувь залуучууд, 30,8 хувь хүүхэд багачууд эзэлж байна.Ерөө сум нь Сэлэнгэ аймгийн нийт газар нутгийн 19,76 хувийг эзэлдэг бөгөөд аймгийн нийт хүн амын 5.9 хувь нь оршин сууж байна. Хүн амын нягтрал нь 1 га талбайд 1.2 хүн ногддог сум юм. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 5-д, газар нутгийн хэжээгээр 1-д ордог сум юм.

Уур амьсгалын мужлалтаар эх газрын эрс тэс уур амьсгалтай мужид багтах боловч чийглэг дулаан зунтай, өвөлдөө үе үе хүйтэрдэг. 1 дүгээр сарын дундаж температур – 32,2С7 дугаар сарын дундаж температур +18,9Сжилийн дундаж салхины хурд 21,2 м/с хүрнэжилийн хур тундасны нийлбэр 374,3 мм орчим

Share on facebook
Share on twitter
Share on telegram