Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2023 оны 04 дүгээр сарын 18-нд Ерөө сумын нутгаар салхи секундэд 12 метр давж хүчтэй салхи салхилж шороон шуурга шуурна.
Шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул иргэд, малчид, тээвэрчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Онцын шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд гарахгүй байх
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх
Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.