2022 онд Монгол улсын хууль тогтоомж, урт болон богино хугацааны хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, ажлын үр дүнгээрээ аймгийн 2022 оны “ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар, мөн Бугант тосгон “ТЭРГҮҮНИЙ ТОСГОН”-оор тус тус шалгарч, шагналыг гардан авлаа.
Сум орон нутгаа хөгжүүлэхэд түүчээлэн, үндсэн чиг үүргээ амжилттай биелүүлсэн төр төсвийн байгууллагын хамт олон, аж ахуй нэгж байгууллага, иргэд та бүхэндээ талархал илэрхийлж, баяр хүргэе.