ЕРӨӨ СУМАНД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС ОБГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА, ХОШУУЧ Г.БАТСҮХЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

📢📢📢Аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/154 дүгээр захирамжийн дагуу Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Г.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг 4 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд Ерөө суманд ажиллалаа.

🧯⛑️🚒Ажлын хэсэг болзошгүй гамшгийн аюул, хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг сургах, харилцан ажиллагааг сайжруулах, 2023 оны 5 дугаар сард зохион байгуулагдах стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор бэлэн байдлын үзлэг, хяналт шалгалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж сургалт зохион байгууллаа💯💯💯

Share on facebook
Share on twitter
Share on telegram