“ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” ХИЙГДЛЭЭ.

✅️✅️✅️Ерөө сумын Засаг даргын Тамгын газраас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт уламжилсан хүсэлтийн дагуу “ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” 2023 оны 04 дүгээр сарын 10 өдөр зохион байгуулагдлаа. Тус ажлын хүрээнд Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын 9 албан хаагч, “ДСЦШС”ХХК-ны 3 албан хаагч, 1,2-р багийн хэсгийн дарга нартай хамтран Ерөө сумын 473 айл өрхөд галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, стандарт, норм, нормативыг мөрдүүлэх, галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг таниулан сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Share on facebook
Share on twitter
Share on telegram