Цөөн үгээр

- ОРОСЫН ХОЛБООНЫ БУРИАД УЛСЫГ ЗОРИОД ИРЛЭЭ. - Ерөө бүсийн хүүхдийн урлагийн бага наадам - Малчдын зөвлөгөөн

ЖЕНДЭР БОЛ АНХААРАХ ЁСТОЙ НИЙГМИЙН АСУУДАЛ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 29

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, "Монгол цэргийн өдөр" (бидний нэрлэж заншсанаар Цэргийн баяр) хэдхэн өдрийн зайтай тохиодог энэ сард бид хүйсийн тэнцвэрт байдал, хүний эрхийн тухай асуудлуудад жилийн аль ч үеэс илүү анхаарал хандуулан авч үздэг билээ. Гуравдугаар сарын 18 хэдий Зэвсэгт хүчний ойн баярын өдөр боловч албан бусаар, бүгд л ойр тойрны эрчүүдээ баярлуулдаг нь нууц биш. Иймд манай багийнхан ээлжит А-Я контентоороо дамжуулан жендэрийн тухай цогц ойлголтыг уншигчдадаа танилцуулахаар шийдсэн юм. Хүйс, жендэр хэмээх хоёр ойлголтын ялгаа, тойрсон олон асуудлаас заавал яригдах ёстой гэснийг энд онцоллоо. Хүн бүхэнд ээлтэй нийгмийг бүтээх нь бид бүгдийн хамтын үйл хэрэг билээ. 

 

 

Хүйс жендэрийн ойлголтыг хооронд нь хольж хутгах тохиолдол олонтоо. Хүйс гэдэг нь бидний байгалийн өгөгдлийг хэлэх бол түүнийг нийгмийн тогтсон ойлголт, хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй сэтгэлгээний онцлогоор хүлээн авах харьцангуй ойлголтыг жендэр хэмээн ойлгоно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ