Цөөн үгээр

- Соёлын ажилчдын баяр - Монголын уран сайханы кино - Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж буй судалгаанд хамрагдлаа

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 14

ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

 Хүний наймаанд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Очих газрынхаа хаяг, холбоо барих утасны дугаарыг мэдэж, явахаасаа өмнө гадаадад байгаа ажил олгогчтойгоо холбогдож ажлын нөхцөл хөдөлмөрийн хөлснийхөө талаар баталгаажуулах, тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт хандаж судлах, цахим мэдээллийн сайтаас албан ёсны мэдээллийг нь судлах.
  • Жуулчны визтэй явж байгаа бол ажиллахаар, сурахаар явахаас сэрэмжлэх
  • Таны аяллыг зохион байгуулж буй компани хууль ёсны үйл ажиллагаа эрхэлдэг эсэх талаар зохих төрийн байгууллагаас тодруулж лавлах.
  • Ажлын гэрээтэйгээ сайтар танилцаагүй бол гэрээнд гарын үсэг зурахгүй байх. Шаардлагатай бол хуульч эсвэл итгэл даасан хүмүүст үзүүлж зөвлөгөө авах.
  • Гэр бүл найз нөхдөдөө хамт явах хүмүүс очих газрынхаа нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг үлдээх.

 Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?

  • Ажил олгогч нь бичиг баримтыг нь хураан авснаас болж дуртай үедээ явах боломжгүй болсон.
  • Ажил олгогч зарцуулсан зардлаа нөхөн авах нэрээр цалин хөлсгүй болон хэт бага цалингаар, урт цагаар ажиллуулж өрийн дарамтад оруулсан.
  • Бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд орсон.
  • Виз, бичиг баримтын зөрчил зэргийг далимдуулан сэтгэл зүйн дарамтад оруулсан.
  • Хэн нэгэн хүний байнгын хараа хяналтад байх, тусгаарлагдсан, гадуур явах, хүмүүстэй уулзах, утсаар ярих боломжгүй болсон.

 Хилээр гарч байгаа иргэдийн зайлшгүй анхаарах зүйлс

  • Ажлын гэрээ заавал байгуулах.
  • Паспорт бичиг баримтыг хэнд ч бүү өг. Хэн ч таны паспорт бичиг баримтыг хадгалах эрхгүй.
  • Очсон газартаа Монгол Улсаас тухайн оронд суугаа ЭСЯ, Консулын газарт бүртгүүлэх.
  • Монголд байгаа гэр бүл, найз нөхдөд очсоноо мэдэгдэж, холбоотой байх зэргийг анхаарах нь зүйтэй. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ