ЗОРИЛГО:Суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд оршино.
![]() |
Хугацаа: 60 хүртэл сар
Зээлийн хүү: Жилийн 3%
Зээлийн эргэн төлөлтийн хэмжээ: Сар бүр тэнцүү дүнтэй байна.
Зээлийн эргэн төлөлтийн нэмэлт нөхцөл: Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 сар хүртэлх сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно.
|
1.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2.Байгаль орчин аялал жуулчлал
3.Барилгын материал үйлдвэрлэл
4. Мод үржүүлэг
5.Өрхийн үйлдвэрлэл
6.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх
![]() |
1.Тус суманд бүртгэлтэй, суманд 3-аас доошгүй жил оршин суусан, тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх; (нотлох баримт бичиг шаардлагатай)
2.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
3.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх; (Барьцаа хөрөнгийн баримт бичгийн эх хувийг Хоршоог хөгжүүлэх санд байршуулна.)
4.Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх; (нотлох баримт бичиг шаардлагатай)
5.Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;
|
1.Тус суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
2.Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
3.Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
4.Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
5.Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
6.Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;
7.Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;
8.Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;
9.7 ба 8 дахь шалгуур нь ЖДҮҮЭ-д хамаарахгүй.
|
1.Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.
2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
2.1.төслийн товч агуулга;
2.2.хуулийн этгээдийн нэр;
2.3. а.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;
б.хуулийн этгээдийн албан ёсны хаяг;
в.төсөл хэрэгжих байршил.
3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;
3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;
3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;
3.4.хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.
4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
4.1.даргын иргэний үнэмлэхийн хуулбар;
4.2.бүтэц, орон тоо;
4.3.ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;
4.4.шинээр бий болгох ажлын байрны тоо;
|
1.зээлийн өргөдөл;
2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.
5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар;
6.иргэн, хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
9.сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /иргэний хувьд хамаарахгүй/;
10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт иргэний хувьд хамаарахгүй;
11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт иргэний хувьд хамаарахгүй;
12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
15.Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.
16.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ иргэн бүрэн хариуцна.
|
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН 04 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 18:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖЛЫН ӨДРҮҮДЭД ХҮЛЭЭН АВНА.
ХААНА ХҮЛЭЭН АВАХ: ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 108 ДУГААРТАЙ ӨРӨӨНД ХҮНС, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МЭРГЭЖИЛТЭН Д.САРАНГЭРЭЛ-Д
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС:99549354
Tweet