2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ерөө суманд Зэвсэгт хүчний 102 жилийн ой, Монгол Цэргийн өдөрт зориулан сумын ЗДТГазар, Соёлын төв, Цагдаагийн албанаас албан байгууллага, багийн иргэдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг " ЭРЧҮҮД" тэмцээнийг амжилттай зохион байгуулан явууллаа. Уг тэмцээнд нийт 4 багийн 20 иргэн оролцсоноос:
1-р байранд: ЗДТГазар
2-р байранд: Соёлын төв
3-р байранд: 1,2-р багийн залуус тус тус шалгарлаа. Хамт олноо амжилттай бэлтгэн оролцуулсан ЗДТГ, Эрүүл мэндийн төв, 1,2-р багийн Засаг дарга нартаа болон тэмцээнд оролцсон залуустаа баярлаж талархсанаа илэрхийлье.