2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ерөө сумын Соёлын төвөөс Ерөө сумын Нийгмийн даатгал, Халамжийн алба, Эрүүл мэндийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны салбар зөвлөлтэй хамтран "ХАМТДАА ХӨГЖЬЕ" өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулан явууллаа. Өдөрлөгийн үеэр:
1. Ерөө сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Э.Болормаа "Эрүүл мэндийн тухай хууль", "Сайн дурын даатгалын ач холбогдлын талаар
2. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтан Болормаа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж хөнгөлөлтийн талаар
3. Эрүүл мэндийн төвөөс "Халдварт бус өвчнөөс сэргийлье" зэрэг мэдээлэл өглөө.
Соёлын төвөөс шинэ номоо сурталчлан, үнэгүй карт нээж, Караоке дуу, чөлөөт бүжиг, Хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгуулан явууллаа. Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан нийт албан байгууллага, ажилтан албан хаагчиддаа баярлаж талархсанаа илэрхийлье.