Цөөн үгээр

- "ЦАГ ГАРГАЯ" - Бүжгийн ертөнц - Тоглолтын зар

Дархан бэр , Уран бэр , Ээждээ баярлалаа захидлын уралдааны шагналнууд гардуулан өглөө

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 36
2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Соёлын төвөөс Монголын гэр бүл алдаршуулах төвтэй хамтран 3 ба түүнээс дээш хүү, охин төрүүлж өсгөсөн ээжүүдэд “ДАРХАН БЭР”, “УРАН БЭР”-ийн өргөмжлөлийг гардуулан өглөө.
ДАРХАН БЭРЭЭР:
1. Баттулга овогтой Гэрэлжаргал
2. Б.Солонго
3. Б.Гантуяа
УРАН БЭРЭЭР:
4. Батбаяр овогтой Ононтуул
5. Алтангэрэл овогтой Мөнхсайхан
6. Төмөр овогтой Энхээ нар хүртэж шагналаа гардан авлаа. Мөн Соёлын төвөөс иргэд, хүүхдүүдийн дунд “Баярлалаа ээжээ” захидлын уралдааныг зохион байгуулан явууллаа. Уг уралдаанд 7 том хүн, 19 хүүхэд захидал ирүүлснээс:
ХҮҮХДИЙН НАСАНД:
1-р байранд: Ө. Хулан
2-р байранд: Ш.Хүслэн
3-р байранд: Б.Халиунаа
НАСАНД ХҮРЭГЧИД:
1-р байранд: Г.Энхтуяа
2-р байранд: Бор-Хамарын Туул
3-р байранд: Н.Бумзаяа нар шалгарлаа.
Нийт Дархан бэр, Уран бэрчүүддээ болон захидлын уралдаанд амжилттай оролцсон иргэд, хүүхэд багачууддаа Ерөөчүүдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.