Цөөн үгээр

- Засаг дарга Б.Сэргэлэн, ЗДО Л.Болормаа нар ЭМТөвийн албан хаагчидтай уулзалт хийлээ - Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн цаг авах утас 1800-0119 болж шинэчлэгдлээ - Тамхинаас 5 өдрийн дотор гарах арга

Ерөө бүсийн хүүхдийн урлагийн бага наадам

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 21
ЕРӨӨ БҮСИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ БОЛЛОО.
2022 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Ерөө суманд Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд “ЕРӨӨ БҮСИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ”-ыг амжилттай болж өнгөрлөө.
Уралдаанд Ерөө, Хүдэр, Бугант тосгон, Алтанбулаг, Жавхлант сумдаас нийт 270 гаруй хүүхэд багачууд:
1. Дууны төрөл / гоцлол, хамтлаг/
2. Хөгжмийн төрөл / гоцлол хамтлаг/
3. Бүжгийн төрөл / гоцлол, хамтлаг/
4. Язгуур урлаг
5. Гар урлал гэсэн 5 төрлөөр авъяас чадвараа сорин өрсөлдлөө.
БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР:
 ТЭРГҮҮН БАЙР: Жавхлант сумын Соёлын төв, ЕБСургууль- Өргөмжлөл, Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар,
 ДЭД БАЙР: Ерөө сумын Соёлын төв, ЕБСургууль- Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Урлагийн наадмыг амжилттай шүүн явуулсан Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгын дуучин МУСТА Б.Цолмон, хөгжимчин МУСТА н.Оюунсайхан, дуучин н.Батмөнх болон
ХҮҮХЭД БАГАЧУУДАА АМЖИЛТТАЙ БЭЛТГЭН ОРОЛЦУУЛСАН БҮСИЙН СУМДЫН НИЙТ СОЁЛЫН ТӨВ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАР, ДЭМЖИЖ ТУСАЛСАН НИЙТ ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ БАЯРЛАЖ ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЬЕ.
ТА БҮХНИЙГ УРЛАГИЙН ОХИН ТЭНГЭР ЯНЖИНЛХАМ БУРХАН МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ.
ЕРӨӨ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН

Сүүлд нэмэгдсэн мэдээ