2022.11 дүгээр сарын 22 ны өдөр Соёлын төвд Малчдын зөвлөгөөн боллоо. Ерөө сумын Гэмт хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл , Ерөө сумын Цагдаагийн тасаг хамтран '' Мал , мах -2022 '' нэгдсэн арга хэмжээний хүрээнд '' Малчдын зөвлөгөөн '' ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн малчин , мал бүхий иргэдэд мал хулгайлах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх , малчдын бүлгийг байгуулж хэрхэн уялдаа холбоотой хамтран ажиллах талаар мэдээ мэдээлэл өгч тэдний санал хүсэлтийг сонслоо.