2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Соёлын төвийн Орон нутаг сурталчлах танхимаас Ахмадын хороотой хамтран ахмадуудын дунд Ерөө голын гүүр хүртэл явган алхалт хийж, дараа нь Монгол наадгайн төрөл болох "Шагайн наадгай" тэмцээнийг зохион явууллаа. Уг тэмцээнийг:
-Шагай няслах
-Шагай шүүрэх
-Морь уралдуулах гэсэн 3 төрлөөр явуулж,
Шагай няслах тэмцээнд Р.Зоригт 1-р байр,
Шагай шүүрэх тэмцээнд С. Оюун 1-р байр
Морь уралдуулах тэмцээнд О.Түмэндаваа 1-р байр тус тус эзэллээ.
Нийт хүрэлцэн ирж оролцсон ахмадууддаа баярлаж талархсанаа илэрхийлье.