Цөөн үгээр

- ОРОСЫН ХОЛБООНЫ БУРИАД УЛСЫГ ЗОРИОД ИРЛЭЭ. - Ерөө бүсийн хүүхдийн урлагийн бага наадам - Малчдын зөвлөгөөн

Ахмадын дуун цэнгүүн

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 14

2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ерөө сумын Ахмадын холбооноос "Ахмадын дуун цэнгүүн"-ийг зохион байгуулан явууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Ерөө сумын Ахмадын холбоотой шефийн холбоотой ажилладаг Дархан-Уул аймгийн 15 дугаар хорооны Ахмадууд болон Ахмадын холбооны дарга Б.Оюунцэцэг багшийн 1980 онд Ерөөгийн үтрэм дээр ажиллаж байсан багшийн сургуулийн оюутан ангийн хамт олон оролцлоо. Дуун цэнгүүн дундуур Дархан-Уул аймгийн 15 дугаар хорооны ахмадуудаас ая дууны мэндчилгээ хүргэлээ. Мөн "Ээжийн чанасан цай" шалгаруулах уралдаан, хүнсний ногоо, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, бүжгийн тэмцээн, үдэшлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулан явагдлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ