Цөөн үгээр

- ОРОСЫН ХОЛБООНЫ БУРИАД УЛСЫГ ЗОРИОД ИРЛЭЭ. - Ерөө бүсийн хүүхдийн урлагийн бага наадам - Малчдын зөвлөгөөн

"Хандлагаа өөрчилье-хамтдаа бүтээцгээе"

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 21
2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Ерөө суманд "Хандлагаа өөрчилье-хамтдаа бүтээцгээе" уриан дор "СОЁЛЫН ОРОН ЗАЙ" Соёлын ажилтаны баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Баярын өдрөөр соёл урлагийн салбарт тасралтгүй олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Ахмад ардын авъяастануудаа шагнаж урамшууллаа. Үүнд:
•Монголын Соёлын ажилтны Соёлын түшиг холбооны шагнал:
1.Соёлын гавъяа одонгоор: Ахмад ардын авъяастан, МУТАА Я.Марусъя,
2.Соёлын алдар медалиар: уртын дуучин, МУТАА, МҮЭСТА С.Эрдэнэбат, Буриад дууны дугуйлангийн багш, МУСТА С.Оюун
3. Өргөмжлөлөөр: багш Л.Алтангэрэл, нягтлан бодогч Р.Дариймаа,
4. УБ хотноо болсон "Нүүдэлчин Монгол-2022" соёлын өвийн их наадамд эсгий урлалаар Тэргүүн байр эзэлсэн сурагч Б.Марал-Эрдэнийг Ерөө сумын Засаг даргын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Дараа нь Соёл урлагийн ажилчид, ардын авъяастанууд, хүүхэд багачууд, төр төсвийн байгууллагын албан хаагчид хамтран сумын Эмэгтэйчүүдийн холбооноос зарласан “Сэтгэлийн өглөг” сайн үйлсийн аянд нэгдэж, багш М.Энхдэлгэрт хүнд өвчинтэйгээ тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Хүний сайхан сэтгэл” хандивын тоглолтыг тоглолоо. Тоглолтын орлогыг сумын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга О.Мягмарсүрэнд гардуулан өглөө.
Мөн "Соёлын бүтээлч үйлдвэрлэгчийн үзэсгэлэн худалдаа", "Шинэ номын үзэсгэлэн", "Цагаан идээ, хүнсний ногооны үзэсгэлэн, худалдаа, хоолны өдөрлөгийг тус тус зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд оролцсон нийт соёлын ажилчид, ардын авъяастанууд, авъяаслаг хүүхэд багачууд, төрийн албан хаагчиддаа баярлаж талархсанаа илэрхийлье.
ЕРӨӨ СУМЫН СОЁЛЫН ТӨВ

Сүүлд нэмэгдсэн мэдээ