Цөөн үгээр

- Соёлын ажилчдын баяр - Монголын уран сайханы кино - Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж буй судалгаанд хамрагдлаа

Мэдээлэл

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 21

Соёлын сайдын 2022 оны 05 сарын 04 өдрийн 123 тоот тушаалаар Археологийн олдворт тулгуурласан “Хүннү ба Хангийн харилцаа, Хүннүгийн нийгмийг тодруулах нь” археологийн эрдэм шинжилгээний төсөл нь ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн “Хүннү ба эртний улсуудын судалгааны салбар"-н эрхлэгч, доктор (Ph.D) Л.Ишцэрэнгээр ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улаан булаг нэртэй газар 7 сарын 17-аас 8 дугаар сарын 7 өдрүүдэд ажиллаж байна. Хээрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд Сэлэнгэ аймгийн СУГазар, Мэргэжлийн хяналт болон сумын Засаг дарга, Тамгын газар, цагдаагийн хэсэг, Соёлын төв, Орон нутаг сурталчлах танхим хамтран зохих хяналтаа тавьж ажиллаж байна. Одоогийн байдлаар Хүннүгийн үед холбогдох 3 булшинд археологийн нарийвчилсан малтлага судалгааны ажлыг хийж ясан нум, сум, гичир, хутга, эмэгтэй хүний үсний шор, ваар, хүний яс зэргийг илрүүлэн олоод байна. Эдгээр олдворууд нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал ач холбогдолтой төдийгүй, тухайн дурсгалаас гарсан олдвор хэрэглэгдэхүүнээс бага хэмжээний дээж авч холбогдох он цагийг нарийвчлан тогтоох судалгааг Япон Улсын “Киото” Их сургуулийн лабораторид хийлгүүлэхээр ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ