Цөөн үгээр

- Малчдын өдөрлөг - U14 волейболын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ - Урьдчилсан бүртгэл эхэллээ

Супер Гэр Бүл

Нийтэлсэн: 1 сарын өмнө Үзсэн: 11
Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Ерөө сумын ИТХ, Соёлын төвөөс СӨБ-ийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн гэр бүлийн дунд "СУПЕР ГЭР БҮЛ" хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулан явууллаа. Уг тэмцээн 2 үе шаттай явагдаж нийт 7 гэр бүл оролцсоноос
1-р байранд: Бэлтгэл "А" бүлэг / Б.Батбаатарын гэр бүл/
2-р байранд: Ахлах "Б" бүлэг /Ш.Эрдэнэбаярын гэр бүл/
3-р байранд: Бэлтгэл "А" бүлэг /З.Батболдын гэр бүл/ тус тус шалгарлаа. Тэмцээнийг сумын ИТХ-аас ивээн тэтгэж, шагналыг ИТХ-ын дарга Э.Ариунбат гардуулан өглөө. Мөн энэ өдөр үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэн бусаддаа үлгэр дууриалал болж байгаа "ШИЛДЭГ ГЭР БҮЛ"-ээр Төмөрхүүгийн Батболдын гэр бүлийг шалгаруулан "ТАЛАРХАЛ" гардуулан өглөө. Тэмцээнд хүрэлцэн ирж оролцсон нийт гэр бүлүүддээ Ерөөчүүдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлээд аз жаргал, инээд хөөр, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ