Монгол улсын 29 дэх ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбатын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан гаргадаг "Шинэ алхам" гарын авлагыг 12-р анги төгсөгчдөд сумын Засаг дарга гардуулан өглөө. Энэхүү гарын авлагыг 2014 оноос хойш уламжлал болгон жил бүр төгсөгчдөд өгдөг бөгөөд энэ жил УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хамт Сэлэнгэ аймгийнхаа ЕБС-ийн төгсөгчдөд хүргүүлж эхлээд байна. Эрхэм төгсөгчдөдөө Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээрээ суралцахыг хүсье.
Tweet