
“СЭЛЭНГЭ МАРАФОН-2022” ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.
“Монголын марафон холбоо”-ны санаачлагаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ивээн тэтгэлэг дэмжлэгтэйгээр “Сэлэнгэ марафон-2022” улс, аймгийн аварга шалгаруулах хэт холын марафон гүйлтийн тэмцээн аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“Сэлэнгэ марафон-2022” энэ удаагийн тэмцээнд 12 аймаг, 7 дүүрэг, “Алдар”, “Хилчин” спорт хороо, Улаанбаатар хотын 7 клуб, 14 сум, 2 тосгоны нийт 530 орчим шилдэг тамирчид, дасгалжуулагчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн бөгөөд манай сургуулийн 10-р ангийн сурагч Г.Пүрэвсүрэн 9-р байр, 11-р ангийн сурагч Б.Лхагва 15-р байранд орсон амжилтыг үзүүлээд ирлээ. Тэмцээнд амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж улам их амжилтыг хүсье